2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг БСШУС-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тоот тушаалаар батлан гаргасан. Энэ тушаалын дагуу нийслэлийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, нэгдүгээр сарын 10-ныг дуустал гурван долоо хоног амарна. Орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалттай холбоотойгоор сурагчдын амралтыг сунгах эсэх талаар одоогоор мэдээлэл өгөөгүй гэв.