Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбогдуулан цаг үeийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэх болсон нь объектын гал гарахад нөлөөлж байгаа талаар тэд хэлсэн.
Энэ сарын 26-28-нд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон 18 өрхийн 40 иргэн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан. Үүний 16 нь хүүхэд 24 нь том хүн байсан байна. Ойрыэн өдрүүдэд цаг агаар 26 гардус хүртэл хүйтэрч галлагаа ид явагдаж байгаа ч угаарын хийнд хордсон иргэдийн дуудлага эрс багассан гэдгийг албаныхан онцоллоо.
Нийслэлийн онцгой байдлын газарт ирж байгаа нийт дуудлагын 80 орчим хувийг обьектын гал түймрийг дуудлага эзэлж байгаа аж.
Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороонд 37 настай нэг иргэн угаарын хийн хордлогоор амиа алджээ. Тухайн айл цахилгаан халаагуур хэрэглэдэг байсан ч засвар хийх үед цонх, хана нь цантжээ. Улмаар сайжруулсан шахмал түлш хэрэглэхдээ зуухны яндангаа цонхоороо гарган галлагаа хийсний улмаас тухайн иргэн хурц хордлогын улмаас амиа алдсан гэдгийг МХЕГ-аас мэдээллээ.
Сайжруулсан түлшний цэгүүд хол байгаа гэх мэдээллийн дагуу хүргэлтээр түлшийг тараах ажлыг эхлүүлсэн гэлээ.