Тээврийн цагдаагийн албанаас улаан фон дээр төдөн хоног үлдлээ гэсэн мэдээлэл гаргаад хэд хонож буй. Тэгвэл тус газраас маргаашийг зам тээврийн аюул, осолгүй "Хичээх өдөр" болгон зарлаж байгаа нь энэ юм байна. Үүний хүрээнд маргааш 11 цагт нийслэлийн замуудыг хаана гэлээ.
Уг "Хичээх өдөр"-өөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм. Мөн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх аж.