Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр З.Баянсэлэнгэд ял төлөвлөж, түүнийг шүүх хурал өнөөдөр Чингислтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж байна. Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шүүж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм. Нийтдээ 11 хүнд холбогдох хэргийг 20 өмгөөлөгч өмгөөлж байгаа юм. Шүүхийн байрны өмнө МАХН-ын гишүүд, дэмжигчид уриа лонзонтой жагсаж байна.