АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хуульд гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.
Өмнө нь АНУ-ын Конгрессын хоёр танхим хоёулаа дэмжсэн энэхүү хуульд Хонконг дахь нөхцөл байдлын талаар хууль тогтоогчдын өмнө Америкийн захиргаа байнга тайлагнах, Вашингтоны үзснээр энэ автономт бүс дэх хүний эрхийг зөрчсөнд буруутай этгээдүүдийн эсрэг хориг тавих боломжийг тусгасан байна.
Энэхүү хуулиас гадна орон нутгийн хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд Америкийн тусгай хэрэгслийг ашиглахгүй байхад чиглэгдсэн "АНУ-аас Хонконг руу тусгай цагдаагийн төхөөрөмж экспортлохыг хориглосон" хуульд Дональд Трамп гарын үсэг зурсан байна.
"БНХАУ-ын дарга Ши Жинпин болон Хонконгийн оршин суугчдыг хүндэтгэх үүднээс би эдгээр хуульд гарын үсэг зурлаа. Эдгээр хууль нь Хятад болон Хонконгийн лидерүүд, төлөөлөгчид урт хугацааны энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрахын тулд маргаантай асуудлаа энхий замаар шийднэ гэсэн итгэл найдвартай хамт хүчин төгөлдөр болж байна" хэмээн Трамп мэдэгджээ.