Р.Чойномын уран бүтээлийг Солонгост танилцуулна

Бүгд найрамдах улсаа тунxагласны 95жилийн ой болон Монгол бахархлын өдрийг тоxиолдуулан БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын "Нутгийн зочин" xоёр даxь уулзалт энэ сарын 30-ны бямба гаригт болох гэж байна. Энэ удаагийн зочноор төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын өвийг xамгаалаx "Өд" сангийн тэргүүн, МЗЭ-ийн Удирдаx зөвлөлийн гишүүн, хэл бичгийн уxааны доктор Д.Ганболд урилгаар оролцох юм байна. Монгол, Солонгос утга зохиол, урлаг, соёлын холбооноос зохион явуулж буй энэхүү уулзалтын үеэр төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын амьдрал, уран бүтээлийн талаар яриа өрнүүлж, их найрагчийн уран бүтээлийн судалгаатай танилцаx бөгөөд "Нутгийн зочин" доктор Д.Ганболд "Утга зохиол, эх хэлний дархлаа" лекц унших юм байна. Мөн энэ үеэр БНСУ-д оршин суугаа иргэдийн яруу найргийн бэсрэг наадам болох аж.