Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуульд сөрөг хүчин болох ардчилагчид ялалт байгуулсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. South China Morning Post сонинд бичсэнээр, ардчилагчид 241 суудлын 201-ийг авсан байна. Харин Бээжингийн талыг баримтлагчид 28 суудал авчээ. Энэ удаагийн сонгуульд 2.9 сая гаруй хүн санал өгсөн нь нийт сонгогчдын 71 хувьд хүрсэн үзүүлэлт юм.Өнгөрсөн 2015 оны сонгуульд ердөө 47 хувьд нь санал хураалтад оролцож байжээ
Хонконгийн дүүргийн зөвлөлийн гишүүд автобусны маршрут, хог хаягдал цуглуулах зэрэг орон нутгийн асуудлыг голчлон зохицуулдаг. Гэсэн хэдий ч санал асуулга нь таван сарын турш үймээн самуун, ардчиллын төлөөх тэмцлийн талаар олон нийтийн санаа бодлын шалгалт гэж үзэж байна.