“Жи тайм” сүлжээний хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, 11 мянга гаруй иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан уг хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж дууссан байна. Уг хэрэгт, Монгол Улсын нэг иргэн, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байв. Харин М.Марат нь мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа аж.
Одоогоор хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорт санал хүргүүлжээ.