Эрдэнэзуу хийдийн аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, үзмэрийг сэргээн засварлах ажил хийгдлээ

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчид жилээс жилд нэмэгдэж байгаа билээ. Жуулчдын ая тух, аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд жил бүр үе шаттайгаар хийгдэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу
Эрдэнэзуу хийдийн аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, үзмэрийг сэргээн засварлах ажил 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зарлан гүйцэтгэгчийг шалгаруулан засварлаж дуусгасан байна.


Засварын ажлын хүрээнд дараах зүйлсийг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
– Эрдэнэзуу хийдийн 108 суварга, 100 хэрэмийн дэлийг шохойдож өнгийг сэргээх
– Эрдэнэзуу хийдийн 108 суваргыг лед гэрэлээр гэрэлтүүлэх.
– Эрдэнэзуу хийдийн 100 хэрэмийг туузан лед гэрэлээр гэрэлтүүлэх.
– Эрдэнэзуу хийдийн Гол гурван зуу сүмийг гэрэлтүүлэх.
– Гадна тохижилтын ажил: Сүүдрэвч – 1, Сандал – 5, Хогийн сав – 5