БНСУ-ын Гёонги мужийн Гал, гамшгийн удирдах газраас зохион байгуулж байгаа “Даяаршил ба гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, туршлага солилцох олон улсын гүүр” сэдэвт танилцах айлчлалд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л. Чинбат нар оролцож байна.
Танилцах айлчлал энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ үеэр Гёонги мужийн Гал, гамшгийн удирдах газар болон Гамшгаас хамгаалах нэгдсэн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, БНСУ-ын гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийн хяналт шалгалтын систем, гал сөнөөгчийн сургуулийн сургалтын байгууламж, онцгой байдлын багийн аврах үйл ажиллагаатай танилцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.