ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин О.Есүгэн залуучуудын Ази, тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 10-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдсан юм. Тэмцээнд 20 орны 200 гаруй тамирчин оролцож, төрөл тус бүрээр аваргуудаа шалгаруулсан байна гэж ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.