АНУ-ын Миссури мужийн Mac's Mission амьтдыг асрах газарт 10 долоо хоногтой гөлөг бойжиж байна. Энэ гөлөг духан дээрээ жинхэнэ сүүлтэй төрсөн учир сүүлийн үед олон нийтэд ихэд алдаршиж байгаа аж. Амьтан асрах газрынхан гөлгийг духан дээрээ эвэртэй далайн амьтныг бэлгэдэж Нарвал гэж нэрлэжээ.
Асрах газрын эмч нар Нарвалыг нарийвчлан үзээд духан дээрх сүүл нь ямар ч өвчингүй, тиймээс авах зайлшгүй шаардлага байхгүй гэж үзсэн байна.