Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн эмнэлэг үр хөндөлт хийгээд ургийг гудамж, талбайд хаядаг байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ сарын 7-ны өдөр хоёр ургийг гудамжинд хаясан байхыг илрүүлжээ.
ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр “Энэ сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хоёр ураг олдсон. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна”
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тухайн эмнэлгийн нэр хаяг болоод, хэдэн хүн холбогдсон зэрэг мэдээллийг хэлэх боломжгүй гэх тайлбарыг мөн өгч байна. Ямартай ч энэ нь анхны тохиолдол биш, өмнө ч ийм зүйл хийж байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.