Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгтэй холбоотой ирсэн гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 мянган төгрөг хураан авч нийт 720 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулсан байна. Мөн цэцэрлэгийн удирдлага нь хууль бусаар хүүхдүүдийн эцэг эхээс мөнгө хурааж 4.500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд Хан-Уул дүүргийн МХГ-аас сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлжээ.