Улсын хэмжээнд үүрэн холбооны 4,3 сая гаруй хэрэглэгч байна

Харилцаа холбооны салбарын олон улсын түвшингийн үзүүлэлтээр манай улс 2017 оны байдлаар дэлхийн 191 улсын 91 дүгээрт, харин Ази тивдээ 14 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 4 сая 360 орчим мянгад хүрсэн нь нэг хэрэглэгч дунджаар хоёр үүрэн холбооны дугаар эзэмшиж байгааг илтгэсэн үзүүлэлт гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. 

Цаг үеийн хөгжлөө дагаад дата хэрэглээний эрэлт сүүлийн жилүүдэд огцом өсөж,харин суурин холбооны хэрэглэгчийн тоо буурсан байна.

Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 43,396 км шилэн кабелын дамжуулах сүлжээг татсан. Үүнээс 39,189 км нь хот хооронд, 4,207 км нь хот суурин газарт татсан. Улс хоорондын интернет хэрэглээний багтаамж 2014 оноос хойш даруй 6 дахин нэмэгдсэн гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй албаныхныг өчигдөр тус хороонд ажиллах үеэр хэлсэн юм.