Өөрийн эгэл амьдралын хэв маягаар хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Киану Ривз олон жилийн турш ганц бие явсан билээ.Тэрээр 35 гаруй жилийг кино урлагийн салбарт ажиллан өнгөрүүлэхдээ тоотой хэдхэн удаа л хайр дурлалын сэдвээр сонин, сэтгүүльд гарч байв.
"Gucci" брэндээс зохион байгуулсан "LACMA Art + FIlm Gala"-гийн үеэр энэ бүхэн өөрчлөгдөв. Лос Анжелес хотноо болсон уг арга хэмжээний үеэр бизнесийн хамтрагч Александра Гранттай хөтлөлцөн зургаа авахуулжээ. Киану Ривз энэ жил 55 нас хүрсэн бол түүний найз бүсгүй, хамтрагч Александра 46 настай юм.Түүний найз бүсгүйн тухай товч танилцуулахад, тэрбээр Киану Ривзийн "Ode to Happiness", "Shadows" номуудыг хэвлүүлэх ажил дээр хамтран ажиллаж байсан бөгөөд кино, ном, уран зураг гээд бүхий л салбарт орж ажилладаг авьяаслаг уран бүтээлч юм. Мөн 2017 онд хамтдаа "X Artist" гэх цомхон хэвлэлийн газрыг байгуулж байжээ. Мөн залуу уран бүтээлчдийг бүтээлээ олонд түгээж, танилцуулахад тусалж, үүнээс гадна "Taking Lena Home" гэх баримтат киног ч найруулж байв.