McDonalds корпорацийн гүйцэтгэх захирал Стив Истербрук ажилтантайгаа хайр сэтгэлийн холбоотой болсныхоо төлөө ажлаасаа халагджээ.
Энэ корпорацийн дүрэмд ажилтан хоорондын хайр сэтгэлийн холбоог хориглодог юм байна.
The Wall Street Journal сонины мэдээлснээр 52 настай Истербрук компанийнхаа ажилтан эмэгтэйтэй харилцан хайр сэтгэлтэй болсон аж. Хэдийгээр гүйцэтгэх захирал гэр бүлээ цуцлуулсан, мөн харилцаа хоёр талын зөвшөөрснөөр үүссэн ч Макдональдсын удирдлага Истербрукийг ажлаасаа халагдах санал тавьжээ.
Тэрбээр корпорацийн ажилтнуудад хандсан захидалдаа "том алдаа" гаргасан хэмээгээд өөрийг нь халах шийдвэр гаргасан нь удирдлагын зөв алхам байсан хэмээн онцолсон байна.
Истербрук 2015 оноос эхлэн Макдональдсыг тэргүүлж байгаа бөгөөд түүнийг ажиллах хугацаанд энэ корпорацийн зах зээлийн өртөг хоёр дахин өсчээ.