Хойд Солонгос өчигдөр Японы зүүн эрэг рүү хоёр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний албаны хүмүүс мэдээлжээ.
Ингээд тус улс нь энэ онд нийт 12 пуужин харваж байгаа юм. Өмнөд Пёнган мужаас харвасан энэхүү пуужингууд нь Японы далайн онцгой эдийн засгийн бүсээс гадуур газардсан гэж Японы эргийн харуулууд мэдэгдлээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сард болсон уулзалт зөвшилцөлд хүрэлгүй өндөрлөснөөс хойш тус улс нь пуужингийн туршилтаа идэвхжүүлээд байгаа юм.