БНХАУ-ын Учао хотод хоёр жил тутамд зохиогддог олон улсын "А" зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн аравдугаар сарын 25-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаа нийт 18 орны циркийн жүжигчид оролцсон бөгөөд “Монгол Циркийн Хөгжлийн Төв”-ийн уран бүтээлчид шааригтай акробатын "Mystery of Gentlemen" үзүүлбэрээр оролцож "Мөнгөн цом" хүртлээ. Тэд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд номерын багшаар Х.Ганболд продюсер Н.Эрдэнэ нар ажилласан юм.
Тэд энэхүү үзүлбэрээрээ 2019 онд дөрвөн олон улсын тэмцээнд оролцож нэг алт, гурван "Мөнгөн цом" аваад байна. Жүжигчид энэхүү тэмцээнийг дуусгаад арваннэгдүгээр сард болон 2020 оны нэгдүгээр саруудад Франц улсад болох "GRENOBLE", "MASSY" олон улсын циркчдийн тэмцээнд оролцох юм байна.