Засвар хийж байсан ажилтан тогонд цохиулан амь насаа алджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд засвар хийж байсан ажилтан залуу тогонд цохиулж амиа алсдан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас барсан байна.

Нас барсан залуу тус станцын цахилгааны засварчин 35 настай эрэгтэй Б байсан бөгөөд 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж,  трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Цогцсыг онцгой байдлын албаныхан буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн байна.