Disney студи "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ ангид "Чернобыль" цувралын зохиолч Крейг Мейсинийг урьсан тухай The Hollywood Reporter бичжээ.
Гэхдээ шинэ ангид Жонни Депп тоглох эсэх нь тодорхойгүй байна. Ахмад Жак Спарроу гол дүр бүтээхгүй, шинэ ангид Рэдд хэмээх эмэгтэй дээрэмчний адал явдлыг өгүүлнэ гэж өмнө нь мэдээлж байв. "Оддын дайн: Хүчний сэрэлт " киноны од Дэйзи Ридли гол дүрд сонгогдоод байгаа аж.
2018 онд Дисней компаний зүгээс Ретт Риз, Пол Верник нарыг "Deadpool" болон "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ анги бүтээлгэхээр урьсан боловч зохиолчид 2019 оны эхээр Диснейн төслийг орхисон юм.
Гэсэн хэдий ч кино компани төлөвлөгөөгөө цуцалсангүй. Крейг Мэйсинээс гадна "Карибын тэнгисийн дээрэмчид"-ийн таван ангийн гурвыг бүтээхэд оролцсон Тед Эллиот зохиолын багт ажиллана.