Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Петрожамп” ХХК-ний ШТС-1-ын түгээгүүрийн хэвийн ажиллагаа, хэмжилзүйн үзүүлэлтийг хяналтын хэмжүүрээр шалгалт хийжээ.
Шалгалтаар шатахуун түгээгүүрийн улсын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгслээр худалдаа үйлчилгээ явуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагч дуудаж газар дээр нь шатахуун түгээгүүрийг шалгаж баталгаажуулж зөрчлийг арилгууллаа.