Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 13 дугаар байрнаас 14 настай охин алга болсон охиныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн өнгөрсөн бямба гаригт Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, Цагдаагийн газрын 75 алба хаагч, нэг нохой, таван автомашин, ЗХ-ний 330 дугаар ангийн 30 алба хаагч, нэг автомашин, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.