“Найрамдал” зусланг улсын төсөвт буцаан авна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланг улсын төсөвт буцаан татахаар болсон байна.  Энэ ажилд улсын төсвөөс  5.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Ирэх оны төсөвт дурдсан орон тооны өөрчлөлтийн мэдээллээс харахад “Найрамдал” зусланг улсын төсөвт татсанаар 158 орон тоо нэмэгдэх юм байна.

Дашрамд дурдахад, Улсын төсөвт дурдсан орон тооны өөрчлөлтөд шинэ гал унтраах анги, салбар, эрэн хайх, аврах бүлэгт  139 хүний орон тоо нэмэгдэж байгаа аж.