Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар болжээ. 1969 онд ашиглалтанд орсон уг байгууламж нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай. Энд конторын, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын, 87 автобусны гараж зэрэг нийт 8 барилга байгууламж багтана.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:30 цаг хүртэл Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт авах юм.
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.