Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахыг хүслээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд хүргүүлжээ.