НӨАТ-ыг таван хувь болгох санаачилга гаргав

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгон бууруулах санаачилга гаргаад байна.

Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад НӨАТ-ын 2 хувийг иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгодог болох, мөн азтан тодруулдаг байхаар холбогдох хуулийг УИХ-аар батлуулсан юм. НӨАТ-ын буцаан олголт хэрэгжиж эхэлснээс хойш татварын бааз нэмэгдэж, орлого гурав дахин нэмэгдсэн байна. Иймээс энэхүү үр дүнг харгалзан үзэж, азтан шалгаруулдагийг зогсоож, харин НӨАТ-ын 10 хувийг 5 болгохыг уриалжээ.

Иргэд НӨАТ-ын азтан шалгаруулдагийг зогсоож, буцаан олголтын хувь хэмжээг 5 хувь болгох саналыг дэвшүүлсээр ирсэн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжгүй” гэж мэдэгдэж ирсэн юм.