“Парис 2024” олимпийн логог танилцууллаа

2024 онд Парист болох зуны олимпийн наадмыг зохион байгуулах хороо наадмын албан ёсны логог танилцууллаа. Алт, мөнгөн өнгөтэй уг лого гурван утгыг агуулжээ.

Нэгд, Францын Бүгд найрамдах улсын бэлгэдэл Марианнагийн нүүр царай, хоёрдугаарт олимпийн бамбар, гуравдугаарт олимпийн медаль гэнэ. Зохион байгуулагчдын хнэлснээр, медаль нь спортыг, гал нь олимпийн хөдөлгөөнийг, Марианнагийн нүүр нь Франц улсыг бэлгэдэж байгаа ажээ.