Ховд аймгийн ДЦС-ын захирлыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхжээ

Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын даргыг хутга тулган барьцаалсан хэрэг гарчээ. Тодруулбал, бямба гаригийн өглөө 08.00 цагийн үед “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал С.Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч зугтжээ. Тухайн этгээдүүдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв.