Японы хойд ба зүүн хэсэгт баасан, бямба гарагт илүү их бороо орох төлөвтэй, үерийн улмаас хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул дээрх бүс нутагт зорчих монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн бямба гарагт Японыг дайрсан “Хагибис” хар салхины уршгаар 77 хүн амь үрэгдэж, сураггүй болсон есөн хүнийг эрж хайсаар байна.
Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч хүчтэй аадар борооны улмаас 33,000 гаруй байшин үерт автаж, 105,000 гаруй өрх усгүй, олон мянган байшин цахилгаангүй байгаа ажээ.