Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэлийг нээжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт боомтоор дамжин БНХАУ руу зорчих шинэ чиглэлийг нээжээ. Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэж байгаа аж. 

Цагийн хуваарь, үнэ тарифийг нь хүргэе.

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Монголын талаас: Том хүн 48,000 төгрөг  Хүүхэд 24,000 төгрөг 

Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань юм байна.