БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун Солонгосын хойг дахь хамгийн өндөр оргил болох Бэгдү ууланд авирчээ. Энэ тухай лхагва гарагт Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулав.
"Удирдагч анхны цаснаар Бэгдү уулнаа цагаан морь хөлөглөв. Цагаан морь унах нь Солонгосын хувьсгалын түүхэнд маш чухал ач холбогдолтой арга хэмжээ юм" гэж агентлагийн мэдээнд онцолжээ.Бэгдү гэдэг нь солонгосоор "цагаан оргил бүхий уул" гэсэн утгатай бөгөөд далайн түвшнээс дээш 2750 м өндөртэй Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг юм.
Домогт өгүүлснээр 4000 гаруй жилийн өмнө эртний Солонгосын эртний Тангун мужийг үндэслэгч энэ уулын орой дээрээс бууж ирсэн тул солонгосчууд Бэгдү уулыг түүхэн ариун газар гэж үздэг. Түүнчлэн БНАСАУ-ын албан ёсны түүхэн баримтаас үзэхэд Дэлхийн 2-р дайны үед Ардын Бүгд Найрамдах улсыг үндэслэгч Ким Ир Сен (1912-1994) тэргүүтэй Японы эсрэг партизануудын нууц лагерь энэ ууланд байрлаж байжээ.