Гэр хорооллын иргэдийн найман айлын хоёр нь түлшээ хэрэглэхгүй байна

Гэр хорооллын иргэдийн найман айлын хоёр нь түлшээ хэрэглэхгүй байна гэж Эрчим хүчний сайд ярилаа. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Айдас болгоомжлолоос болж найман айлын 2 нь түлшээ хэрэглэхгүй байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудаар явахад ажиглагдсан.

Иргэдийн дунд “хортой түлш” гэсэн ташаа мэдээлэл түгсэн байна. Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй гэдгийг УИХ-ын дарга сайжруулсан түлштэй холбоотой ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэр хэллээ.