Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өнгөрсөн баасан гаргийн орой Тагнуулын Ерөнхий газраас баривчилжээ. Тэрээр тус өдрийн 16 цагийн орчимд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажлын байранд нь нэгжлэг хийжээ. Улмаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийн хамт гурван ч ажилтныг хорьсон байна.
Тодруулбал Ж.Пунцагийн албаны ажилтан буюу Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ажилтан н.Эрдэнэбат, орлогч дарга О.Болдсайхан, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболд нарыг Тагнуулын Ерөнхий газраас барьж саатуулжээ. Харин орлогч дарга Ж.Батболдыг тэр өдрийн орой байцаалт аваад сулласан байна. Мөн Ж.Пунцаг ч мөн суллагджээ. Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд асан Д.Ганбатыг АТГ-аас саатуулсан. Түүнийг саатуулан шалгах болсон шалтгааныг ашиглалтын хугацаа нь дуусч, актлагдсан 1000 вагон худалдан авах чиглэлийг Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад өгч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгтэй зарим нэг хэвлэлийнхэн онцолсон. Магад тус хэргээр дээрх мэргэжилтнүүдийг саатуулсан байж болзошгүй байна.