“Хэлмэгдэгсдийн музей”-г дахин засварлах нэрээр нурааж эхэлжээ. Музейн барилгыг хэний, ямар зөвшөөрлөөр, ямар компани нурааж байгаа нь төдийлөн тодорхойгүй ч өчигдөр орой/2019.10.06/-ны байдлаар бараг нурааж дууслаа.
Хэлмэгдэгсдийн музей байрлах хоёр давхар уг модон байшинг 1930 онд барьсан бөгөөд 1931 онд Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн ажиллаж, амьдарч байжээ. Улмаар 1996 оны есдүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг долоон танхимд дэлгэн үзүүлж эхэлсэн байдаг. Тус музейд улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 мянга гаруй хүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, түүх, архив, эд материалыг хадгалж, хамгаалсаар ирсэн юм.
90 жилийн түүхийг агуулсан “Хэлмэгдэгслийн музей”-г 2007 онд эзэмшлийг нь хувь хүнд шилжүүлэх Загсийн газрын 185-р тогтоол гарч байжээ. Мөн зарим соёл, түүх судлаачдын үзэж буйгаар 2008 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан байдаг аж.
Гэвч ийнхүү түүхэн дурсгалт барилгаа амралтын өдрийг далимдуулан нурааж, сүйтгэж байгаад иргэд, олон нийт ихээхэн харамсан халаглаж байна.