Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Францын “UN MONDE PLUS GRAND” киноны гол дүрд тогложээ. Киноны зураг авалт 2018 оны зун болсон бөгөөд энэ сарын 30-нд Европт нээлтээ хийх юм.
Кинонд нэгэн франц бүсгүй Монголын цаатан ардын амьдралтай танилцахаар тайгад ирж байгаа тухай өгүүлэх ба бүсгүй хүнд өвчин туссанаар үйл явдал цааш өрнөх болно. Түүнд туслах хүн нь монгол удган. Энэхүү удганы дүрийг манай жүжигчин Цэрэндарьзав бүтээжээ.