Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хувийн суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх сонирхолтой иргэдийн судалгааг хийж байна.
Энэхүү үйлчилгээг үзүүлэх сонирхолтой хүмүүс өөрийн болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд www.transport.ub.gov.mn цахим хаягаар бүртгүүлж болох юм.
Мөн ажлын өдрүүдэд 11-312176 дугаарын утсаар судалгаанд хамрагдаж болно гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.