Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж гурван хүүхдийг осгож амиа алдахаас авран хамгаалжээ.
Тодруулбал 2019 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу өчигдөр орой албан үүргээ гүйцэтгэж байхдаа 02:00 цагийн орчим Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхдийг осгох, цаашлаад амь насаа алдах эрсдэлт байдалд ухаан балартсан байхад нь олжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна.