“НВЦ” компанийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлсэн байна. Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт, зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд тус банкнаас санхүүжсэн компанийн нэг болох НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг 48 цаг цагдан хорьж саатуулаад байгаа аж.
"НВЦ" компани нь өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгодог бөгөөд 2018 оны байдлаар 300 гаруй ажилтантай, жилд долоон тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлдэг гэж мэдэгджээ.