Хэлмэгдэгсдийн хөшөө, дурсгалуудыг сэргээн засчээ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос энэ жил нийслэл, дүүргийн салбар комисстой хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээг хийж, шинэчлэх, сэлбэх, тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 

Тухайлбал, Багануур дүүрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4 метр өндөр, шилэн хорго бүхий бурхны хөшөөг бүтээжээ. Мөн улс, нийслэлийн комиссоос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран Хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Сонгинохайрхан уулын ар бэлд байрлах дурсгалын хөшөөний орчмыг сэргээн засварлах ажлыг хийсэн байна.