Улаанбаатар хот агаарын галт тэрэгтэй болох уу?

Таван шар-Офицеруудын ордон чиглэлд 15 км урттай skyway буюу агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд тавих болно. Агаарын галт тэрэг нь метрог бодвол хэд дахин хямд өртөгтэйн зэрэгцээ ашиглалтын хугацаа нь метрогоос 6-8 дахин хурдан байх болно хэмээн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Улаанбаатар эдийн засгийн форум"-ын үеэр хэлж байсан. Мөн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл Японы Жайка байгууллагаар Таван шар – Офицеруудын ордон чиглэлд метро барих ТЭЗҮ-г хийлгэж байсан. Жайка байгууллага нийтдээ 17 тэрбум ам.доллараар буюу өнөөгийн ханшаар 44 их наяд 200 тэрбум төгрөгөөр уг төслийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд 2020 гэхэд ашиглалтад өгч болно гэдгийг тухайн үед хэлж байсан юм. Гэвч агаарын галт тэрэг байтугай метроны асуудал нь ч шийдэгдээгүй л явна.