ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна.
Тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох юм.
Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлж байгаа программ хангамжтай ХБНГУ-ын шүүхийн экспертүүд танилцахдаа өөрийнх нь улсад хэрэгжүүлдэг программуудаас илүү байгааг тэмдэглэж байсан нь ийнхүү тусламж үзүүлэх шалтгаан болжээ.