Хүүхдийн мөнгийг Төрийн сангаар дамжуулж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв. 

Хүүхдийн мөнгөний олголтын асуудлыг хэлэлцсэн байна. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулж олгодог. Үүнд өөрчлөлт оруулж, Төрийн сангаар дамжуулж сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгийг холбогдох данс руу нь шилжүүлж олгохоор болсон байна.  

Энэ оны эхний гурван сарын байдлаар сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгосон байна.