Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан "Зун Шун Фа" ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж.