Сайн картаар нэг удаад 1 тонн хүртэлх шахмал түлш олгоно

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад дүүрэг хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галынбек өчигдөр болсон Нийслэлийн Онцгой комисс  ын хуралдаанд танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55286 тонн түлш борлуулсан байна.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байна.

Сайн карт түгээх ажил

Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй,

Чингэлтэй дүүрэгт 94 хувь,

Сонгинохайрхан дүүрэг 54 хувь,

Баянзүрх дүүрэг 44 хувь, 

Баянгол дүүрэг 89 хувь,

Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж.

Нийт 163369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэжээ. Сайн картаар нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заажээ. Нэг шуудай буюу 25 кг шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байгаа юм.