Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн пүрэв гарагт (2019.09.26) 2020 оны улсын төсвийн төслийг танилцуулсан. Төслийн хүрээнд Эхийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх хуульд 10.2 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.
Тухайлбал 27 жил шимтгэл төлсөн, дөрвөн хүүхэдтэй эхийн ажилласан жилийг 33 жилээр тооцох буюу нэг хүүхдийг 1.5 жилээр тооцох аж. Энэ жишээн дээр авч үзэхэд 444 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан эх 492 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм.
Мөн 2020 оны улсын төсвийн төсөлд:
Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөг
Нийгмийн даатгалын сангаас 418.4 мянган хүнд олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг
137.5 мянган хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөгийг тусгажээ.