Хятадын Гүйжөү мужийн Пинтан шяньд тавигдаж буй том гүүр хүмүүсийг гайхшруулж байна. 9-р сарын 26-д бүрэн холбогдсон 2135 метр урт энэхүү гүүрний цамхаг нь 332 метр буюу 110 давхар байшинтай чацуу. Үүгээрээ дэлхийн хамгийн өндөр гүүрний бетон цамхаг болжээ.
Гүүр тавих ажил 2016 оны 7-р сард эхэлж, энэ оны сүүлчээр албан ёсоор ашиглалтад орох гэнэ. Ингэснээр Гүйжөү, Юаньнань, Гуанши гурван мужийг холбосон хамгийн дөт зам болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх аж.