Энэ сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр "Honda Inside" маркийн авто машинаар иргэн М.Э, С.У нар 2 кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлэн, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.