Монгол, Тувагийн хооронд шууд нислэг хийх боломжтой боллоо

ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол “Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргалыг Кызыл хотод хүлээн авч уулзлаа.

Кызыл хотын нисэх буудал энэ сарын эхээр олон улсын статустай болсон. Тиймээс “Хүннү Эйр” компани Монгол, Тувагийн хооронд шууд нислэг хийх боломжийг судлахаар ирсэн бөгөөд энэ жил Улаангом-Кызылийн хооронд туршилтын нислэг үйлдэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэгвэл машин, автобусаар хэдэн цаг явж хүрдэг Тувад 20-25 минутад очих боломжтой болох юм.