2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол болон ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөр, дотуур байрны хоолны зардлыг 50 хувиар тус тус нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасныг Сангийн сайд өчигдөр мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар бага ангийн сурагчийн үдийн цайг 600 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 1650 төгрөг, дотуур байрны хоолыг 2315 төгрөгөөр тооцож олгож байгаа.
Харин 2020 оны төсөв батлагдсанаар:
- Бага ангийн сурагчдын ҮДИЙН ЦАЙ- 900 төгрөг
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал -2475 төгрөг
- Сурагчдын дотуур байрны хоолны зардал – 3472 төгрөг болж тус тус нэмэгдэнэ.